Монголын эдийн засаг зах зээлийн мэдээ

Түүхий эдийн баялаг: Аз жаргал уу, эсвэл хараал уу?

1 цаг 23 минутын өмнө

Ашигт малтмалын олборлолтоос хамаатай эдийн засгийн эрчимтэй өсөлт нь ямар ч орны хувьд том эрсдэл юм. Энэ нь тухайн улсын тогтвортой хөгжилд саад болох аюултай. Энэ тухай “Дойче Велле”-гийн Африкаас хийсэн видео сурвалжлагад өгүүлжээ.

Нефть, байгалийн хий, үнэт метал, алмазууд... Африк тивийн олон улс байгалийн нөөцийн ордуудыг эрчимтэй ашиглаж эхэлснээр эдийн засгийн хувьд өндөр өсөлттэй болж байна. Ээлжит хямралаа давахаар оролдож буй олон орны хувьд Африкт атаарахаас өөр замгүй. Африкийн эдгээр орнуудыг “Африкийн арслангууд” хэмээн нэрлээд байгаа юм.

Гэхдээ үүнд сөрөг тал ч бас бий. Зөвхөн түүхий эдийн экспортод тулгуурласан эдийн засаг нь дэлхийн зах зээлийн бүрэн хамааралд байх болно. Эрчим хүч, ашигт малтмалын үнийн хэлбэлзэл нь эрсдэлийн гол хүчин зүйл юм. Түүнчлэн эдийн засгийн энэ хөгжлийг дагаж өндөр төвшний авлига, санхүүгийн залилан, сонирхлын зөрчил зайлшгүй хөгжиж байна.

Германы DW-гийн сурвалжлагчид Африк тивийн дөрвөн оронд очиж, сурвалжилжээ. Тэдний сурвалжлагын зорилго нь дээрх орнуудын хувьд байгалийн баялаг нь аз жаргал уу, эсвэл хараал уу гэдгийг сонирхох явдал байв.

Хөнгөн цагааны хүдэр нь Гвинейн баялаг

Гвиней нь хөнгөн цагааны хүдрийн нөөцөөр дэлхийд тэргүүлдэг. Гэвч Баруун Африкийн энэ орны иргэд эх орныхоо энэ баялгийн үр шимийг бараг мэдэрдэггүй. Тус оронд хөнгөн цагааны олборлолт хийж байгаа Оросын “Русал” компани нь бүс нутгийн хөгжилд маш бага хөрөнгө оруулалт хийдэг. Хөнгөн цагаан үйлдвэрлэх завод Гвинейд байдаггүй гэнэ.


Мозамбикийн хар алт: Бүгдэд хүртээлгүй

Дэлхийн хамгийн том нүүрсний уурхай Мозамбикт байдаг. Зүүн Африкийн энэ орны валютын гол орлого нь нүүрсний олборлолтоос орж ирдэг. Гэхдээ энэ салбарын хөгжлөөс  ажлын шинэ байр бий болж байгаа зүйл үгүй. Орд газрыг эзэмшихийн тулд тэр нутгийн олон айл гэрийн урцыг буулган үгүй хийсэн байв.

Танзани: Алтны дэргэдэх амьдрал

Танзанийн Хойд Марагийн алтны орд. Ордыг гадаадын хөрөнгө оруулагч компани эзэмшдэг. Ажлын байр тийм их биш. Ойр хавийн нутгийн хүн амын 70 хувь нь хууль бусаар алт угаадаг нинжа нар юм.

Нигер голын цутгалангийн экологийн сүйрэл

Нигери улс нь нефть олборлолтоор дэлхийд тэргүүлэх орнуудын тоонд ордог. Гэвч нефть энэ орны ард иргэдийг ядуурлаас салгасангүй. Авлига болон олборлолтын бүдүүлэг арга барил нь Баруун Африкийн энэ орны хүн амыг хөлжүүлсэнгүй. Орон нутгийн олон хүн хараар нефть олборлон эрсдлийн өндөр төвшинд амьдарч байна.

Видео сурвалжлагуудыг ЭНД дарж үзнэ үү.

Ш.МЯГМАР
 ХОЛБОО БАРИХ

Төв оффис: Монгол улс Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 7-р хороо хилчний гудамж Таван ган трейд
Зээл олгох цэг: Монгол улс Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 1-р хороо 1-р байр 36-тоот
Утас: 976-11-317299
Факс: 976-11-317299
 холбогдох газар яам
МОНГОЛБАНК Санхүүгийн зохицуулах хороо
МОНГОЛБАНК Санхүүгийн зохицуулах хороо
Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо Монгол Улсын Сангийн Яам
Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо Монгол Улсын Сангийн Яам
Bloomberg Монголын Хөрөнгийн Бирж
Bloomberg Монголын Хөрөнгийн Бирж
Татварын Ерөнхий Газар
Татварын Ерөнхий Газар