Монголын эдийн засаг зах зээлийн мэдээ
Зээлийн хүүг нэг оронтой тоонд оруулна
2013 оны 2 сарын 7

Бизнес эрхлэгч хэн бүхэнд, тэр дундаа жижиг, дунд бизнес эрхлэгчдэд санхүүжилтийн ганц арга зам нь зээл байдаг. Гэтэл зээлийн хүү өндөр, хугацаа богино байдгийн дээр барьцаа шаарддаг нь бизнес эрхлэгчдэд хүндээр тусдаг. Тиймээс “Зээлийн батлан даалтын хууль” гарч, сан ажиллуулснаар барьцаанаас ангижрах боломжийг олгож эхэлжээ. Харин зээлийн хүүг нэг оронтой тоонд барих боломжийг судалж үзэн ийм зорилт дэвшүүлснээ МҮХАҮТ-ынхан хэлж байлаа.
Д.СУРА