Монголын эдийн засаг зах зээлийн мэдээ

Татварын алба бямба гаригт ажиллана

Өчигдөр 15 цаг 58 минут

Татварын ерөнхий газрын даргын тушаалаар бямба гариг буюу хоёрдугаар сарын 9-нд 09:00-17:00 цагийн хооронд дүүргийн татварын газрууд ажиллахаар боллоо.

Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт эдлэх материал хүлээн авах хугацаа хоёрдугаар сарын 15-нд дуусгавар болж байгаа.

Орон сууцны хөнгөлөлт эдлэх, сургалтын төлбөрт төлөлтийн хөнгөлөлтөд хамаарагдах хүмүүс дараах материалыг бүрдүүлнэ.

Орон сууцны хөнгөлөлтөнд:  (Анхны удаа авч байгаа тохиолдолд)
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Татвар төлөгчийн иргэний орлого, татварын бүртгэлийн дэвтэр
  • Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар
  • Ажлын газар болон цалингийн тодорхойлолт
  • Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, байрны ордерийн хуулбар
  • Таны байрны худалдах, худалдан авах гэрээ
  • Байранд төлсөн мөнгөний баримт
  • ҮХХ борлуулсны 2 хувийн татвар төлсөн баримт
  • Танд зээл олгосон байгууллагын тодорхойлолт
  • Таны хадгаламжны дэвтэр, виза картны хуулбар хэрэг болох юм байна.
Эдгээр бичиг баримт нь орон сууцны хөнгөлөлтийг анх удаа эдлэх гэж байгаа иргэдэд хамаарагдах бөгөөд хөнгөлөлтийн хувь хэмжээг жил дамнуулан авч байгаа бол жил бүр баримтаа бүрдүүлэх шаардлагатай болно. Гэвч дараа жил нь үлдсэн мөнгөө авах гэсэн бол шаардлагатай бичиг баримт харьцангуй цөөрөхийг санаарай.

Орон сууцны хөнгөлөлтөнд:  (Хоёр болон түүнээс дээш удаа авч байгаа тохиолдолд)

  • Чөлөөлөлт эдлэх иргэний гараар бичсэн хүсэлт
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарыг нотариатаар батлуулсан байх (дэвтрийн нүүр, сүүлийн жилийн бичилт, тушаалтай хэсгүүд)
  • Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарын нотариатаар батлуулсан байх, эх хувь нь байгаа тохиолдолд нотариатаар батлуулах шаардлагагүй
  • Татвар төлөгчийн орлого бүртгэлийн дэвтэр
  • Ажлын газрын болон цалингийн тодорхойлолт
  • Орлого нотлох бусад баримт
  • Хувь хүний орлогын албан татварын тайлан гаргах /Маягт ТТ-06(A), Маягт ТТ-06(Б)-р тайлагнах/ хэрэгтэй ажээ.
Хөнгөлүүлэх мөнгөн дүнгийн тухайд хэрэв 70 сая төгрөгөөр байр худалдаж авлаа гэхэд, орон хуулийн дагуу 30 хүртэлх сая төгрөгийн 10 хувьд хөнгөлөлт тооцох ёсоор 30 сая төгрөгийн 10 хувь болох гурван сая хүртэлх төгрөгийг буцаан авах ажээ. Ингэхдээ иргэн бүр  шинээр байр авсан л бол гурван сая төгрөг эргүүлээд авна гэж ойлгож болохгүй. Энэ нь татварын хөнгөлөлт буюу эргэн төлөлт учраас тухайн жилд та хэдий хэмжээний татвар төлсөнөөс хамаараад гурав хүртэлх сая төгрөгийг буцаан авч болох юм.

Сургалтын төлбөр төлөлтийн хөнгөлөлт:

Албан татвар төлөгчийн төрсөн болон үрчилсэн хүүхэд нь гадаад, дотоодын их, дээд сургууль, коллежид элсэн сурч байгаа бол сургалтын төлбөрт төлсөн төлбөрөөс буцаан олгох юм. Мөн заавал эцэг, эх нь ажиллаж, татвараа төлсөн байх бус, их дээд сургуульд суралцахын тулд өөрөө төлбөрөө хийдэг ажилтан ч хамрагдаж болох ажээ. Ингэхдээ сургалтын төлбөрийн хөнгөлөлтийн тариф нь тогтсон 10 хувь. Жишээ нь, та 800 мянган төгрөгийн төлбөр төлсөн бол 10 хувь болох 80 мянган төгрөгийг буцаан авч болох юм.

Шаардлагатай бичиг баримт:
  1. Хөнгөлөлт эдлэх иргэний бичсэн хүсэлт
  2. Эцэг/эх/-ийн болон хүүхдийн иргэний үнэмлэхний хуулбар /эх хувьтай нь тулгах эсвэл нотариатаар баталгаажсан байх/
  3. ТТО.ТБДэвтэр: Оршин суугаа газрын татварын албанд бүртгүүлж авсан дэвтэрт олгосон орлого, суутгасан татварыг бичих
  4. Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар/дэвтэрийн нүүр, сүүлийн жилийн бичилт, тушаалтай хэсгүүд//эх хувьтай нь тулгах эсвэл нотариатаар баталгаажсан байх/
  5. Ажлын газрын ба цалингийн тодорхойлолт: Тухайн жилд цалин, нийгмийн даатгалын шимтгэл, татвар  төлж байсан талаарх баталгаажуулсан тодорхойлолт /12 сараар цалингийн задаргаа /
  6. Сургалтын төлбөрт төлсөн төлбөрийн баримт /сургалтын төлбөр төлсөн хөрөнгө нь албан татвар төлсөний дараах орлого гэдгийг нотлох баримт тайлбарын хамт/
  7. Суралцаж буй оюутаны сургуулийн тодорхойлолт /Гадаад сургалт нь албан ёсны орчуулгын товчоонд орчуулж баталгаажуулна./
  8. Эх нь эдэлж байгаа бол  хүүхдийн төрсөний гэрчилгээ болон гэрлэлтийн баталгааг нотариатаар батлуулсан байх
  9. Үрчилж авсан бол нотлох баримт /нотариатаар баталгаажсан байх/
  10. Иргэний өөрийн нэр дээрхи данс банкны нэр
  11. Хувь хүний орлогын албан татварын тайлан гаргах /Маягт ТТ-06(A), Маягт ТТ-06(Б)-р тайлагнах/ ёстой юм байна.
Үүн дээр нэмэхэд, сургалтын төлбөрөөс хөнгөлөлт авах гэж байгаа бол заавал дотоодын их, дээд сургууль биш, гадаадад сурч байсан ч төлбөр төлсөн гэдгээ баталж болж байвал адилхан л 10 хувийнхаа мөнгийг буцаан авч болно.

Ийнхүү бүрдүүлэх бичиг баримт дэндүү их, цаг хугацаа алдана гэж хөнгөлөлт авахаасаа их ажил болох нь гэж ярьдаг хүмүүс олон. Гэхдээ бичиг баримтаа цаг заваараа бүрдүүлээд хөнгөлөлтийг эдлээд сурчихвал цаашдаа улам амар, хялбар болдог байна. Дахин сануулахад, хоёрдугаар сарын 15-наас өмнө хөнгөлөлт эдлэх хүмүүс материалаа харьяа дүүргийнхээ татварын албанд бүрдүүлж өгөх бөгөөд ирэх долоо хоногт цагаан сарын баярын өдөр олон буйг анхаарай.

Ч.БОЛ

 ХОЛБОО БАРИХ

Төв оффис: Монгол улс Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 7-р хороо хилчний гудамж Таван ган трейд
Зээл олгох цэг: Монгол улс Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 1-р хороо 1-р байр 36-тоот
Утас: 976-11-317299
Факс: 976-11-317299
 холбогдох газар яам
МОНГОЛБАНК Санхүүгийн зохицуулах хороо
МОНГОЛБАНК Санхүүгийн зохицуулах хороо
Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо Монгол Улсын Сангийн Яам
Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо Монгол Улсын Сангийн Яам
Bloomberg Монголын Хөрөнгийн Бирж
Bloomberg Монголын Хөрөнгийн Бирж
Татварын Ерөнхий Газар
Татварын Ерөнхий Газар