Монголын эдийн засаг зах зээлийн мэдээ

Хувь нийлүүлэгчдийн хурлыг дахин зарлана

Өчигдөр 15 цаг 40 минут

“Оюутолгой” компанийн хувь нийлүүлэгчдийн хуралдаанаар талууд ямар байр суурь барьсан, хөрөнгө оруулагч тал болох “Рио Тинто” компани мөн ямар асуудлыг эргэж тавьсан талаарх мэдээллийг дөнгөж сая Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, Сангийн сайд Ч.Улаан нар сэтгүүлчдэд өглөө. Монгол Улсын Засгийн газраас хөрөнгө оруулагч талд дараах зургаан асуудлыг тавьжээ.

Үүнд

  1. Монголын талд зөвлөх үйлчилгээ үзүүлсэн компанийн сонирхлын зөрчил
  2. Хөрөнгө оруулалтын гэрээний хууль, тогтоомжтой нийцэхгүй байгаа заалт
  3. Төслийн хөрөнгө оруулалтын зардлын хэтрэл болон ТЭЗҮ-ийн хэрэгжилт
  4. “Антру гоулд”-ын эзэмшилд буй тусгай зөвшөөрөл
  5. Монгол Улсын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх
  6. Менежментийн үйлчилгээний төлбөр зэргийг тодорхой болгохыг хүссэн байна. Харин хөрөнгө оруулагч тал Оюутолгой төслийг хэрэгжүүлэхэд урьдчилгаа болгон Монгол Улсын Засгийн газарт өгсөн 250 сая ам.доллараа буцаан авах шаардлагатай байгаа тухайгаа хэлжээ. Сангийн сайд Ч.Улаан энэ асуудалд “Монгол Улсын 2013 оны нэгдсэн төсвийн тухай хуулийн төслийг УИХ баталчихсан нөхцөлд, төсөвт суулган өгөх бололцоогүй. Тиймээс энэ асуудлыг 2014 оны улсын нэгдсэн төсөвт суулгах замаар шат дараатай өгөх бололцоог нээх ёстой. Засгийн газрын хувьд УИХ-аас зөвшөөрөл авч 250 сая ам.долларыг хүүтэй нь хамт буцаан төлөх шаардлагатай байгаа” гэсэн байр суурь илэрхийлжээ.
“Оюутолгой” компанийн хувь нийлүүлэгчдийн хурал өчигдөр эхлүүлсэн хурал одоо бол түр завсарласан. Хоёр талын зөвшилцлөөр тус хурал цагаан сарын дараа буюу хоёрдугаар сарын сүүлээр дахин зарлаж өчигдөр эхлүүлсэн асуудлаа үргэлжлүүлж хэлэлцэхээр болжээ. Гэхдээ талууд тавьсан асуудлаа шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судалж, нарийвчлан тодруулах шийдэлд хүрсэн байна. Дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэнэ.

Г.ДАРЬ
Энэ сэдвээр: Оюутолгой
 ХОЛБОО БАРИХ

Төв оффис: Монгол улс Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 7-р хороо хилчний гудамж Таван ган трейд
Зээл олгох цэг: Монгол улс Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 1-р хороо 1-р байр 36-тоот
Утас: 976-11-317299
Факс: 976-11-317299
 холбогдох газар яам
МОНГОЛБАНК Санхүүгийн зохицуулах хороо
МОНГОЛБАНК Санхүүгийн зохицуулах хороо
Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо Монгол Улсын Сангийн Яам
Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо Монгол Улсын Сангийн Яам
Bloomberg Монголын Хөрөнгийн Бирж
Bloomberg Монголын Хөрөнгийн Бирж
Татварын Ерөнхий Газар
Татварын Ерөнхий Газар