Монголын эдийн засаг зах зээлийн мэдээ

Зээлийн хүүд өөрчлөлт орох учиртай

2013 оны 2 сарын 6

Төв банк бодлогын хүүгээ бууруулах юм уу өсгөхөд арилжааны банкуудын зээлийн хүүнд 2-3 сарын дараа өөрчлөлт орох учиртай гэж Монгол банкнаас news.mn-д мэдээллээ. Өнгөрөгч нэгдүгээр сарын 25-нд Төв банк бодлогын хүүгээ гурван жилийн хугацаанд анх удаа 0,75 нэгж хувиар бууруулсан билээ. Үүнтэй холбогдуулан зээлийн хүү яльгүй буурах байх гэсэн хүлээлт бизнес эрхлэгчид болон иргэдийн дунд бий болоод байна. Төв банкны бодлогын хүү өөрчлөгдөхөд мөн хадгаламжийн хүүд өөрчлөлт орох учиртай.  Гэхдээ яг одоогоор арилжааны банкуудын зээлийн хүү өөрчлөгдсөн эсэх талаар тодорхой мэдээлэл гарч эхлээгүй байна. Харин Хаан банкны гүйцэтгэх захирал Норихито Като “Бодлогын хүү буурснаар зээлийн болон хадгаламжийн хүү буурах боломжтой. Манай банкны хувьд зээлийн хүүгээ бууруулах талаар одоогоор хэлэх боломжгүй байна. Зах зээлийн хүү цаашид хэр тогтвортой байх эсэхийг бид ажиглаж байгаад шийдвэрээ гаргана” гэж news.mn-д хэлсэн юм.

Бодлогын хүүг 2005-2010 он хүртэл өсгөж буулгаж ирсэн. Харин 2010 оны дөрөвдүгээр сараас эхлэн гурван жилийн хугацаанд тогтмол өсч 10-13,25 хувь, арилжааны банкуудын жилийн дундаж бизнесийн зээлийн хүү 19-өөс дээш хувь байсан. Бизнес эрхлэгчдэд зээлийн хүүгийн төвшинг бизнес эрхлэх хамгийн чухал хүчин зүйлс болгож үздэг билээ.



Б.ХАЛИУН

 ХОЛБОО БАРИХ

Төв оффис: Монгол улс Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 7-р хороо хилчний гудамж Таван ган трейд
Зээл олгох цэг: Монгол улс Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 1-р хороо 1-р байр 36-тоот
Утас: 976-11-317299
Факс: 976-11-317299
 холбогдох газар яам
МОНГОЛБАНК Санхүүгийн зохицуулах хороо
МОНГОЛБАНК Санхүүгийн зохицуулах хороо
Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо Монгол Улсын Сангийн Яам
Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо Монгол Улсын Сангийн Яам
Bloomberg Монголын Хөрөнгийн Бирж
Bloomberg Монголын Хөрөнгийн Бирж
Татварын Ерөнхий Газар
Татварын Ерөнхий Газар