Монголын эдийн засаг зах зээлийн мэдээ

Оюутолгойн хөрөнгө оруулалтын талаар хэлэлцэнэ

2013 оны 2 сарын 6

“Оюутолгой” ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн хурал өнөөдөр болно. Хурал хаана, хэзээ болох нь одоогоор тодорхойгүй байгаа юм.

Хөрөнгө оруулагчдийн хурал болохтой холбогдуулан Уул уурхайн сайд Д.Ганхуяг өчигдөр иргэний нийгмийн төлөөлөл болон эрдэмтэдтэй уулзжээ. Энэхүү хуралд Монголын талаас тавих зарим саналаа Уул уурхайн сайд Д.Ганхуяг танилцуулсан байна. Сайдын хэлснээр, “Оюутолгойн анхны хөрөнгө оруулалт нэмэгдсэн шалтгааныг тодруулна. Төслийн анхны хөрөнгө оруулалт хоёр орчим тэрбум ам.доллар буюу 40 гаруй хувиар нэмэгдээд байгаа. Энэ талаар тайлбар авах болно. Түүнчлэн гүйцэтгэх удирдлагын төвшинд Монголын талын төлөөллийг ажиллуулах. “Оюутолгой” ХХК Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж учраас Компанийн тухай хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулах учиртай. Хараат бус ТУЗ-ийн гурван гишүүн, гүйцэтгэх удирдлагын 34 хувь нь Монголын талын төлөөлөл байх ёстой. Мөн Оюутолгойн ханган нийлүүлэгчээр үндэсний компанийг түлхүү оролцуул гэсэн саналаа тавина. Өнөөгийн байдлаар Оюутолгойд гадаадын компани ханган нийлүүлэгчээр түлхүү оролцоод байгаа. Энэхүү хурлаар яригдах өөр нэг асуудал бол Оюутолгой төслийн менежментийн үйлчилгээний төлбөрийн талаар байгаа. Энэхүү төлбөр 2012 оны эцэс гэхэд 153 сая ам.доллар байх ёстой байтал 321,4 сая ам.доллар болчихсон. Үүнээс харахад таван хувийн роялтигаас менежментийн төлбөр нь өндөр болоод байгаа. Энэ бүх зүйлийг тодруулах зайлшгүй шаардлага байна. Оюутолгой төсөлд орж ирж байгаа бүх орлого Монголын арилжааны банкаар дамжих  гэсэн саналуудыг тавина” гэдгээ илэрхийлсэн байна. 

Салбарын сайдын  мэдээллийн дараа уулзалтад оролцсон иргэний нийгмийн төлөөлөл, эрдэмтэд өөрсдийн санал бодлоо илэрхийлсэн байна. Оюутолгойн гэрээ хөрөнгө оруулалтын биш зээлийн гэрээ болж хувирч мэдэхээр болсон талаар тэд салбарын сайддаа уламжилжээ. Тэд “Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг өмнөх Засгийн газар дэлхий нийтийн жишгээр байгуулах ёстой байсан. Гэхдээ нэгэнт гэрээг бүхэлд нь өөрчлөх боломж хомс байгаа энэ үед Монголын тал асуудлаа оновчтой тавьж ажиллах ёстой” гэсэн саналаа  Д.Ганхуяг  сайдад илэрхийлсэн байна.

Ш.ЧИМЭГ
Энэ сэдвээр: Оюутолгой
 ХОЛБОО БАРИХ

Төв оффис: Монгол улс Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 7-р хороо хилчний гудамж Таван ган трейд
Зээл олгох цэг: Монгол улс Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 1-р хороо 1-р байр 36-тоот
Утас: 976-11-317299
Факс: 976-11-317299
 холбогдох газар яам
МОНГОЛБАНК Санхүүгийн зохицуулах хороо
МОНГОЛБАНК Санхүүгийн зохицуулах хороо
Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо Монгол Улсын Сангийн Яам
Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо Монгол Улсын Сангийн Яам
Bloomberg Монголын Хөрөнгийн Бирж
Bloomberg Монголын Хөрөнгийн Бирж
Татварын Ерөнхий Газар
Татварын Ерөнхий Газар