Монголын эдийн засаг зах зээлийн мэдээ

“Рио Тинто” хаалттай хуралдана

2013 оны 2 сарын 6

"Рио Тинто" компанийн хувь нийлүүлэгчид Монголын талтай Оюутолгойн асуудлаар өнөөдөр Улаанбаатарт уулзалт хийх юм. Хурал хэзээ, хаана болох талаар Оюутолгойн зүгээс тодорхой мэдээлэл өгөх боломжгүй гэсэн бөгөөд хувь нийлүүлэгчдийн уулзалтын дараа албан ёсны мэдэгдэл хийнэ гэлээ. Байнга  л хийдэг энгийн нэгэн хувь нийлүүлэгчдийн уулзалт гэж хөрөнгө оруулагчид хэлж байгаа боловч  энэ удаагийн хуралд  Монголын талаас  чухал ач холбогдол өгч буй.
 
Харин өчигдөр www.ot.mn цахим хуудсанд тавигдсан мэдээллээс үзвэл Оюутолгой компанийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Камерон Мак Рей нь “Бид бизнесийн үйл ажиллагаагаа нээлттэй, ил тод хэвээр явуулж байгаа. Эдгээр асуудлыг лхагва гаригийн хувь нийлүүлэгчийн хурлаар дахин авч хэлэлцэх бөгөөд Засгийн газрын зүгээс бидний байр суурийг сонсох, харилцан ойлголцох уулзалт болно гэж найдаж байна” гэж онцолсон байлаа.

Э.ГАН
Энэ сэдвээр: Оюутолгой
 ХОЛБОО БАРИХ

Төв оффис: Монгол улс Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 7-р хороо хилчний гудамж Таван ган трейд
Зээл олгох цэг: Монгол улс Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 1-р хороо 1-р байр 36-тоот
Утас: 976-11-317299
Факс: 976-11-317299
 холбогдох газар яам
МОНГОЛБАНК Санхүүгийн зохицуулах хороо
МОНГОЛБАНК Санхүүгийн зохицуулах хороо
Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо Монгол Улсын Сангийн Яам
Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо Монгол Улсын Сангийн Яам
Bloomberg Монголын Хөрөнгийн Бирж
Bloomberg Монголын Хөрөнгийн Бирж
Татварын Ерөнхий Газар
Татварын Ерөнхий Газар