Монголын эдийн засаг зах зээлийн мэдээ

“Финанс Монголиа 2013” санхүүгийн үзэсгэлэн болно

2013 оны 2 сарын 4

Өдрөөс өдөрт боловсронгуй болж байгаа санхүү, хөрөнгийн зах зээлийн талаар иргэдэд мэдээлэл өгөх зорилгоор “Дэлхийн худалдааны төв Улаанбаатар” ТББ, Санхүүгийн зохицуулах хороо, “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК болон “Мишээл групп” ХХК  хамтран “Финанс Монголиа 2013” Монголын санхүүгийн анхдугаар үзэсгэлэн, сургалтыг удахгүй зохион байгуулахаар болжээ. Хоёрдугаар сарын 22-24-нд “Мишээл экспо танхим”-д зохион байгуулах үзэсгэлэнд брокер, дилерийн компаниуд, арилжааны банкууд, даатгалын компаниуд, аудитын байгууллагууд, хадгаламж зээлийн хоршоод, банк бус санхүүгийн байгууллагууд болон хөрөнгийн үнэлгээний итгэмжлэгдсэн байгууллага зэрэг хөрөнгө, санхүүгийн салбарын 90 гаруй байгууллага оролцох юм байна. Дээрх байгууллагууд өөрсдийн  бүтээгдэхүүн үйлчилгээ санхүүгийн шийдлүүдийг танилцуулахын зэрэгцээ үнэгүй сургалт явуулах аж.

Д.ЦЭЭНЭ

 ХОЛБОО БАРИХ

Төв оффис: Монгол улс Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 7-р хороо хилчний гудамж Таван ган трейд
Зээл олгох цэг: Монгол улс Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 1-р хороо 1-р байр 36-тоот
Утас: 976-11-317299
Факс: 976-11-317299
 холбогдох газар яам
МОНГОЛБАНК Санхүүгийн зохицуулах хороо
МОНГОЛБАНК Санхүүгийн зохицуулах хороо
Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо Монгол Улсын Сангийн Яам
Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо Монгол Улсын Сангийн Яам
Bloomberg Монголын Хөрөнгийн Бирж
Bloomberg Монголын Хөрөнгийн Бирж
Татварын Ерөнхий Газар
Татварын Ерөнхий Газар