Монголын эдийн засаг зах зээлийн мэдээ

“Орон сууцны 1 м.кв-ын үнэ саяас хэтрэхгүй болно”

Өчигдөр 13 цаг 26 минут

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар/ШӨХТГ/-ын дарга О.Магнай, Орон сууц, санхүүжилтийн корпораци/ОССК/-тай хамтран өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас барилга, орон сууцны үнийн талаар улс орон даяар судалгаа хийснээ өнөөдөр танилцууллаа.

Энэ судалгааны гол зорилго нь манай оронд орон сууцны 1 м.кв талбайн үнэ хэд байвал тухайн компанидаа болоод иргэдэд ашигтай байх  вэ гэсэн жишиг үнийг тогтоох байсан гэнэ.

Судалгааны үр дүнд Улаанбаатар хотод 1 м.кв байрны үнэ нэг сая төгрөг байхад компанидаа ашигтай, иргэдэд боломжтой байх үнэ хэмээн үзжээ. Энэ үнийг цаасан дээр бичсэн тоо байлгахгүй байх үүднээс Монголбанк, Барилга хот байгуулалтын яам/БХБЯ/ хамтран хэрэгжүүлж байгаа “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-т ШӨХТГ хяналт тавьж оролцохоор болжээ.

Ингэхдээ БХБЯЯам болон барилгын компани хоёрын хамтын ажиллагааны гэрээнд барилгын 1 м.кв үнийг нэг сая төгрөгөөс хэтрүүлэхгүй, түүнээс ч дор байлгахаар тусгаж өгөхөөр болсон гэнэ.

Мөн хөнгөлөлттэй зээлээс гадна орон сууцны нийлүүлэлтийг дэмжиж ажиллана гэж онцоллоо. Орон сууц барих компаниудыг дэмжиж, тэдэнд хөнгөлөлтэй зээл олгосноор компаниуд байрны үнээ тодорхой үнэд барих буюу нэг сая төгрөгөөс хэтрүүлэхгүй байх боломжтой гэж үзжээ. О.Магнай үүнийгээ “барилгын салбарт хувьсгалийн шинжтэй зүйл гарч байна” хэмээн тайлбарласан.

Мөн тэрээр “Улаанбаатарын шороон дунд 5000 ам.долларын үнэтэй байсан барилгын үнэ бол хөөс байсан. Тиймээс энэ хөөс ингээд хагарна. Харин тансаг хэрэглээтэй хүмүүс байхыг манай нийгэм хүлээн зөвшөөрнө. Гэхдээ тэд илүү татвар төлөх ёстой” гэж хэлсэн.

1 м.кв нь нэг сая төгрөгөөс хэтрэхгүй үнэтэй орон сууцны барилгын эхний ээлж болох “Буянт Ухаа” цогцолборын эхний хэсэг ирэх есдүгээр сард ашиглалтанд орж, иргэддээ түлхүүр гардуулна гэнэ.

Уг цогцолбор 28 ширхэг, 9 давхар, нийтдээ 1764 айлын орон сууцны хороолол бөгөөд энэ байрны үнэ 1 м.кв нь 950 мянган төгрөг байх ажээ.

Харин өмнө нь метр квадрат нь 850 мянган төгрөг байхаар яригдаж байсан “Буянт Ухаа” цогцолборын үнэ яагаад 950 мянга болсон талаар сонирхсон сэтгүүлчийн асуултанд:  “Бид энэ хорооллын барилгыг улсын бондын мөнгөөр барьж байгаа. Өнгөрсөн хугацаанд дэд бүтцийг нь барилгын яам шийдэж байсан боловч Хөгжлийн банкнаас мөнгө бүтэхгүй явсаар байгаад өнгөрсөн арваннэгдүгээр сард ашиглалтанд орох байсан ч хойшилсон. Тиймээс энэ хугацаанд бондын хүү явж байгаа болохоор 950 мянга болгосон” хэмээн хариулсан.

Ямартаа ч барилгын компаниудад хөнгөлөлтэй зээл олгоод, нийлүүлэлтийг дэмжээд ирэхээр хүссэн хүсээгүй үнэ буурна гэж О.Магнай амлав.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ
 ХОЛБОО БАРИХ

Төв оффис: Монгол улс Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 7-р хороо хилчний гудамж Таван ган трейд
Зээл олгох цэг: Монгол улс Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 1-р хороо 1-р байр 36-тоот
Утас: 976-11-317299
Факс: 976-11-317299
 холбогдох газар яам
МОНГОЛБАНК Санхүүгийн зохицуулах хороо
МОНГОЛБАНК Санхүүгийн зохицуулах хороо
Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо Монгол Улсын Сангийн Яам
Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо Монгол Улсын Сангийн Яам
Bloomberg Монголын Хөрөнгийн Бирж
Bloomberg Монголын Хөрөнгийн Бирж
Татварын Ерөнхий Газар
Татварын Ерөнхий Газар