Монголын эдийн засаг зах зээлийн мэдээ

Португали: Хямралын эсрэг тэмцэл

2013 оны 2 сарын 6

Байдал хүнд байгаа ч Лиссабоны үнэт цаасны зах зээл гэнэтхэн сэргэв. Португалийн зүгээс Европын холбооноос “Грекийнх шиг хөнгөлөлт” шаардаж, гадаадын хөрөнгө оруулагчдад “алтан виз” амлаж байна.

Португали өрийн хямралын эсрэг тэмцэлд маш чухал гэмээр ялалт байгуулсан нь сэтгэл зүй. Өнгөрсөн сарын сүүлчээр тус улс таван жилийн хугацаатай бондыг олон улсын зах зээлд гаргаж, арилжив. Нийт 2,5 тэрбум еврогийн өрийн бичиг гаргасны 93 хувийг гадаадынхан худалдан авчээ. Бондын эрэлт нийлүүлэлтээс тав дахин их байсан гэнэ.

Олон улсын нөлөө бүхий хөрөнгө оруулагчид урт хугацааны бондыг зээлийн өрсөлдөх чадвар өндөр орноос худалдан авдаг. Гэтэл Португали тийм орнуудын тоонд багтахгүй. Учир нь хоёр жилийн өмнө Европын санхүүгийн тогтворжуулалтын сангаас яаралтай санхүүгийн тусламж хүссэн юм.

Хөрөнгийн зах зээлийн найдвар төрүүлсэн мэдээ

Лиссабоны боомт  хямралаар сул зогсчээ
Португали 2013 оны есдүгээр сард олон улсын хөрөнгийн зах зээлд хөл тавихаар зорьсон зорилтоо найман сарын өмнө биелүүлснээр төсвөө эрүүлжүүлэх, эдийн засгаа шинэчлэх амлалт, үүргээ хэрхэн биелүүлж буйгаа дэлхий дахинд харуулав. Ийм амжилт гаргаагүй бол таван жилийн хугацаатай бонд тийм ч эрэлттэй байж чадахгүй байсан биз.

"Санхүүгийн зах зээлээс ирж буй мэдээ Португалид  маш их найдвар төрүүлж өглөө. Сүүлийн хэдэн жилийн дотор хонгилын үзүүрт гэрэл харагдлаа” гэж Португалийн бондыг биржид байрлуулсны маргааш нь Германы Гадаад хэргийн сайд Гидо Вестервелле (Guido Westerwelle) мэдэгдэв. Тэрээр Герман-Португалийн анхны хамтарсан чуулга уулзалтад оролцохоор Лиссабонд ирсэн байв.

Лиссабон ЕХ-ноос хөнгөлөлт хүсч байна

Ийм уулзалт болж байгаа нь Португалийн улстөрчид болон олон нийтийн ба ажил хэрэгч хүмүүс Европын эдийн засгийн зүтгүүр болсон Германтай эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг хүсч буйн илэрхийлэл болж байна. Германы дэд канцлер Португалид очсон нь Герман тэдний шинэчлэлийг дэмжихэд бэлнийг харууллаа.

Португалийн амжилтыг зөвхөн Берлинд ч биш, Брюссель мэдсэн байгаа. Тиймээс Португали, Ирланд хоёрын зүгээс тавьсан хөнгөлөлтийн хүсэлд ойлгомжтой хандаж байна. Тогтворжуулах сангаас авсан мөнгөө буцаахад тэд Грек шиг хугацааны сунгалтыг хүсч байгаа юм.

Үүнээс хоёр орон хожихоос гадна Европын холбоонд ч тус ирнэ. Европын холбоо Португали, Ирланд хоёрыг олон улсын санхүүгийн зах зээл дэээр эргэн ирж санхүүжилтийг авч байгаасай гэж хүсч байгаа юм гэж ЕХ-ны Санхүүгийн асуудал эрхэлсэн еврокомиссар Олли Рен хэлжээ. Тэгэхлээр тус холбооны дараагийн саммит дээр тэр хоёр оронд авсан зээлээ төлөх хугацааг нь сунгаж магадгүй.

Дахиад татвар нэмэх үү?

Энэ нь Португалийн Засгийн газарт энэ жилийн сүүлчээр төсвийн алдагдлаа 4,5 хувийн төвшинд барих боломжийг өгөх юм. Гэхдээ нийт ажилгүйдлийн төвшин 16 хувьтай, тэдний 39 хувь нь залуус байгаа нөхцөлд дээрх амлалтыг биелүүлэх нь мэдээж хүндрэлтэй. Ийм зорилтыг биелүүлэхийн тулд татварыг дахин нэмэхээс өөр замгүй. Тэр нь эргээд хүндхэн байдалд байгаа португаличуудыг улам хүнд нөхцөлд оруулна.

           Ханс-Йоахим Бёмер
"Ийм байдлаар бид нэг талаас нааштай хандлагыг харж байгаа ч нөгөө талаасаа хүн ам нь удалгүй  хэмнэлтийн болон шинэчлэлийн ул мөрийг мэдрэх болно”  хэмээн Герман-португалийн  хамтарсан Худалдааны танхимын гүйцэтгэх захирал Ханс-Йоахим Бёмер ярьж байна. Мөн тэрээр ажил хайн улс орноо орхиж байгаа хүмүүсийн урсгал нэмэгдэж байгааг тэмдэглэв. Өнгөрсөн жилд 6000 орчим португали хүмүүс Германд ажил хайн ирсэн нь өмнөх жилийнхээс 15 хувиар их байжээ. Португали хэлтэй орнуудад олон хүмүүс гарч байна.

Нефтийн болон ашигт малтмалын арвин нөөцтэйгээс эдийн засгийн хөөрөлд байгаа Анголд олон хүн очиж байна. Одоо 20 настай Элена Вьера ч тийшээ явахаар шийдээд байгаа гэнэ. Тэрээр өмнө нь зоогийн газарт цагийн дөрвөн еврогийн цалинтайгаар тогооч хийж байв.

                 Элена Вьера
Засгийн газар нь гадаадынхныг хөдөлмөрийн цагаачдын маягаар биш хөрөнгө оруулагчдын статусаар татахыг оролдож байна. Өнгөрсөн жилд тэд томоохон хөрөнгө оруулсан гадаадын хүнд амьдрах зөвшөөрлөөс нь гадна өөрийн иргэний эрх өгөхөөр амласан байв.

Ханс-Йоахим Бёмер тэдэнд олгох алтан визээр  тэд ирэх хүмүүсийн тоог ихэснэ гэж дүгнэв. Одооноос түрүүчийн хүмүүсийн өрөгдлийг авч үзээд эхэлсэн байгаа гэнэ. Гэхдээ мөнгөтэй Португалид ирэх хүмүүс нь мөнгө хайн түүнийг орхих хүмүүсийн тооноос хамаагүй бага байна гэж тэр үзэв.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
 ХОЛБОО БАРИХ

Төв оффис: Монгол улс Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 7-р хороо хилчний гудамж Таван ган трейд
Зээл олгох цэг: Монгол улс Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 1-р хороо 1-р байр 36-тоот
Утас: 976-11-317299
Факс: 976-11-317299
 холбогдох газар яам
МОНГОЛБАНК Санхүүгийн зохицуулах хороо
МОНГОЛБАНК Санхүүгийн зохицуулах хороо
Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо Монгол Улсын Сангийн Яам
Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо Монгол Улсын Сангийн Яам
Bloomberg Монголын Хөрөнгийн Бирж
Bloomberg Монголын Хөрөнгийн Бирж
Татварын Ерөнхий Газар
Татварын Ерөнхий Газар