Монголын эдийн засаг зах зээлийн мэдээ
Уул уурхайн үзэсгэлэнд бүртгэж байна
2013 оны 2 сарын 6
Манай улсад уул уурхайн салбар хурдацтай хөгжиж, томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжих шатандаа орж байгаа энэ үед үндэсний аж ахуй нэгжүүдэд бизнесийн бас нэгэн шинэ боломж нээгдэж буй юм. Өөрөөр хэлбэл, суурин газраас алслагдсан бүсэд байрласан уул уурхайн компанийн ажилчдын хоол хүнс, машин механизмын тоног төхөөрөмжөөс эхлээд олон бараа, үйлчилгээг үзүүлж ашиг хүртэх боломж өргөн байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл уул уурхайн салбарын магадгүй Монголчуудад хамгийн ашигтай, үр өгөөжтэй зүйл нь энэ ч байж болох юм. Энэ нь орон нутгийн үйлдвэрлэлийг хөгжүүлж, хүн амыг ажлын байраар хангах нэгэн том хөшүүрэг байх нь дамжиггүй.
Эрдэс Баялаг Уул Уурхайн Бирж “Miner & Supplier 2013” уул уурхайн ханган нийлүүлэлтийн форумыг 2012 оны 3 сарын 14, 15 нд Чингис хаан зочид буудалд зохион байгуулах гэж байна. Энэхүү форум нь Монгол улсын ханган нийлүүлэлтийн салбарт ажилладаг бүх компаниудыг хамардаг цорын ганц форум билээ.
Энэ удаагийн форум нь дараах хэд хэдэн зорилгын хүрээнд зохиогдох болно. Үүнд: Улс орны нийгэм эдийн засагт оруулах хувь нэмрийг дээшлүүлэх, байгаль орчинд ээлтэй технологи, бүтээгдэхүүнийг түгээн дэлгэрүүлэх, ханган нийлүүлэгч болоод уул уурхайн бизнесмэнүүдийн хоорондын бизнесийн уялдаа харилцааг нэмэгдүүлэх зэрэг асуудлууд багтана.
Тус форумыг зохион байгуулагчдаас төлөөлөгчийн болон үзэсгэлэнгийн бүртгэлээ эхэлсэн бөгөөд хоёрдугаар сарын 6 хүртэл эртэч шувуу тариф-аар бүртгэх ажээ. Уул уурхайн бизнес эрхлэгч та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг 70116009, 99081050, эсвэл форумын албан ёсны вэб болох www.minerandsupplier.com–руу хандана уу.