Монголын эдийн засаг зах зээлийн мэдээ
“ Анод”-ын араас- 1
2013 оны 2 сарын 6
Шүүх шийдвэрээ гаргалаа. Дөрвөн жилийн хугацаанд шалгасны эцэст Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхээр “Анод”-ын хэргийг шүүж шийдвэрээ гаргалаа. Хохирогч, шүүгдэгч гээд 15 хүнийг холбогдуулан шалгасан энэ хэрэг 149 хавтаст хэрэг болсон юм. Тэр ч утгаараа шүүх хурал дөрвөн өдөр үргэлжилсэн юм. Шүүх хурлыг дүүргийн шүүгч Б.Баатар даргалж, улсын яллагчаар О.Мөнхбаатар орж, шүүгдэгчээр “Анод” банкны ТУЗ-ийн гишүүн Л.Уламбаяр, Н.Даваа, Э.Гүр-Аранз, Д.Энхтөр нарын 15 хүн, өмгөөлөгчөөр Н.Мөнхцэцэг, Н.Чимэдбадам, Н.Мандах, Н.Энхтөр, Н.Даваа, Н.Оюунцэцэг, Ж.Батзоригт, Н.Нямдорж, Н.Тунгалаг, Г.Оюунцэцэг, Б.Оюунбилэг, Д.Халзан, Н.Эрдэнэбилэг, Монгол, Ж.Солонгоо, Н.Золзаяа, хохирогч, гэрч, орчуулагч, хэлмэрч, шинжээч, хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчаар Ч.Зоригтбаатар, Х.Тогоохүү, Г.Цогтгэрэл, Т.Жигмэддорж, Ч.Даваадорж, С.Энхбат, Н.Тавинжал нар, гэрчээр Г.Энхцэцэг, Г.Баасанжав, Э.Пагмадорж, А.Сүхбаатар, Н.Уянга нар оролцсон юм. Шүүх бүрэлдэхүүн зөвлөлдсөний эцэст тэднийг бусдад 116 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэмээн үзэж, Д.Энхтөр, Э.Гүр-Аранз нарт тус бүр найм, Н.Даваа, Л.Уламбаяр нарт зургаан жилийн хорих ял оноож, тус бүр 1-2 сая төгрөгийн эд хөрөнгө хураахаар шийдвэрлэв. Ингэхдээ 2009 онд батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу шүүгдэгч тус бүрээс гурван жилийн ялыг нь хасаж, Д.Энхтөр, Э.Гүр-Аранз нарыг тав, үлдсэн хоёрыг нь гурван жил хорих ял биеэр эдлүүлэхээр боллоо. Энэ банкийг үүсгэн байгуулагч Н.Даваа шүүх хурлын танхимаас гарахдаа “төр өмчийг нь дээрэмдэж, эзнийг нь шийтгэдэг юм байна” гэж бухимдсаар гарав. Шүүхийн шийд гарсан ч яагаад банк дампуурав, хэн үүнд хожив гэх асуулт үлдэв. Үүнд хариулт олохын тулд юуны өмнө “Анод”-ыг анх хэрхэн байгуулсан, хэн хэчнээн төгрөгийн зээл авав, хэнд хэчнээн хувь байв, яагаад ашигтай ажиллаж байсан банк гэнэт дампуурахаар болов гэдгийн учгийг гаргая.
Уг банкийг үүсгэн байгуулах гэрээг 1998 оны аравдугаар сарын 14-ний өдөр хийжээ. “Анод” ХХК-ийн ерөнхий захирал Д.Энхтөр, “Эрчим хүч-байгаль орчин” ХХК-ийн ерөнхий захирал С.Жаргалсайхан, “Анома” ХХК-ийн ерөнхий захирал Т.Батсүх, “Амонда” ХХК-ийн ерөнхий захирал Н.Даваа, “Гүн төгөл“ ХХК-ийн ерөнхий захирал Э.Гүр-Аранз, “Очир төв” ХХК-ийн захирал Д.Дамба-Очир нар энэ гэрээнд гарын үсэг зуржээ. “Эрчим хүч-байгаль орчин” ХХК тухайн үед Эрчим хүчний удирдах газраас шатахууны төлбөр 454.800 доллар авсан байна. Энэ мөнгөнөөс “Эрчим хүч-байгаль орчин” ХХК 180 сая, “Анома” ХХК 150 сая, “Гүн төгөл” ХХК 100 сая төгрөгийг банкны дүрмийн санд шилжүүлэв. Мөн “Гацуурт” компанийн ерөнхий захирал Л.Чинбатын 2003 онд нэг тэрбум, иргэн Д.Наранбаатар 200 сая төгрөгийн хувь эзэмшихээр тус банкны дүрмийн санд оруулж, гэрээ байгуулжээ. Д.Дамба-Очир “Очир төв” ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байхдаа 2004 оны хоёрдугаар сард нэг тэрбум, “Алтжин” группийн охин компани болох “Цөлийн заг” компанийн ерөнхий захирал Г.Алтан нийт хоёр тэрбум төгрөгийг тус банкны дүрмийн санд оруулжээ. Мөн “Түшиг” ХХК таван тэрбум, иргэн Д.Батмөнх 500 сая төгрөгийн хувь эзэмшихээр болсон байна. Санхүүгийн тооцоон дээр тус банк ашигтай хэвээр байлаа. 2008 оны дөрөвдүгээр сард хувь нийлүүлэгчдийн хурал зарлаж, 2004-2007 оны хуримтлагдсан ашиг 3.1 тэрбум, 2008 оны нэгдүгээр улирлын ашиг 3.1 тэрбум төгрөгийг хувь нийлүүлэгч нартаа хуваарилах шийдвэр гаргав. Мөн стратегийн хөрөнгө оруулагчтай болсноо Санхүүгийн зохицуулах хороонд мэдэгдэж, хувьцаа гаргах зөвшөөрөл авч. Санхүүгийн зохицуулах хорооны 100 тоот тогтоолоор “Анод” банк 1000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 39418531 ширхэг энгийн хувьцааг гаргасан аж. Тус банкны өгсөн мэдээллээс хямралын өмнө ямар байдалтай байсан нь харагдана. “Анод банкны хувьд нийт 60 мянга орчим хадгаламж эзэмшигчдийн итгэлийг дааж нийт 170 орчим тэрбум төгрөгийн хадгаламжийг найдвартай активт байршуулан харилцагчдынхаа мөнгөн хөрөнгийг өсгөж, найдвартай хадгалахын төлөө ажиллаж байна. Харилцагчдын хадгаламж болох 170 тэрбум төгрөгөөс 140 тэрбум төгрөгийг зээл хэлбэрээр олгосон ба Монгол банкны шалгалтын дүнгээр нийт зээлийн 93 хувь нь сайн зээл гэсэн үнэлгээтэй гарсан болно” гэж санхүүгийн байдлаа илтгэсэн шалтгаан нь иргэд банкнаас мөнгөө татаж эхэлсэнтэй холбоотой байв. 2008 оны арванхоёрдугаар сард үйл ажиллагаа нь зогсох хүртэл, Улаанбаатар хот болон орон нутагт 20 орчим салбар, 500 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байлаа.
“Манайхыг их хэмжээний зээл олгосон гэж буруутгадаг. Зээл олгоно гэдэг бол банкны өдөр тутмын үйл ажиллагаа. Гэмт хэрэг биш” гэж тус банкны удирдлагууд мэдэгддэг. Үнэхээр тэдний хэлдэг шиг “Анод” банк үндэсний компаниудыг томрох боломжийг бий болгосон юм. Гэвч гэмт хэрэг биш гэж боддог, зээлээ гэмт хэрэг болтол нь өгснөөрөө тэд алдсан юм. “Анод” хүндрэх бурууг Д.Энхтөр, Н.Даваа, Э.Гүр-Аранз гэх нэг биш гурван толгойтой байсан удирдлагын тогтолцооноос эхлээд, алтны 68 хувийн нэмүү өртгийн татвар, дэлхийн эдийн засгийн 2008 оны хямралуудтай холбон тайлбарлахаас аргагүй. Түүнчлэн банкны хөрөнгийг хурдан өсөх зорилгоор эрсдэлтэй стратегийг сонгож хадгаламжид өндөр хүү амлаад, эргүүлээд өндөр хүүтэй зээл олгох стратегийг сонгосон нь эрсдлийг дуудсан юм. Сүүлд тус банкны удирдлагуудын ах, дүүсийн компанитай холбоотой төслүүд бүтэлгүйтсэн нь ч нөлөөлж. Энэ нь тэдний өндөр хүүтэй эрсдэлтэй зээлийг гаргахын оронд банк өөрөө ганц хоёр чиглэлээр төсөл хэрэгжүүлээд, өөрсдөө үйл ажиллагаа явуулах санаа байв. Үүнд нь “Сити такси”, мөн барилгын төслүүд байв. Мэдээж энэ тохиолдолд банк өөрөө аж ахуйн үйл ажиллагаа явуулахыг хуулиараа хориглоно. Харин тэд цаагуураа өөрсдийн компани байгуулж, үйл ажиллагааг нь санхүүжүүлж байжээ. Мэдээж энэ бүхнээс гадна том харилцагчид банкны үйл ажиллагааг жинхэнэ утгаар доголдуулж байв. Эдгээр харилцагчид нь “Монгол газар”-ын Ц.Мянганбаяр, “Мон-Уран”-ы Б.Наранхүү гээд цааш үргэлжилнэ. Ц.Мянганбаярын “Олон овоот”-ын лицензийн тухайд тус банкинд нэлээн олон жил барьцаанд байж. Уг барьцаанд үндэслэн банк “Монгол газар” компанийг олон жил зээлээр санхүүжүүлж ирсэн бөгөөд нэг зээлээ төлөөд, дахиад зээл аваад явдаг байж. Гэвч Ц.Мянганбаяр гадаадаас зээл авахыг илүүтэй сонирхож эхэлж. Монголын банкуудаас зээл авахад өндөр хүүтэй. Өндөр хүү гэдэг бол өндөр эрсдэл, ачаалал. Харин, “Голдман Сакс” гэж дэлхийд эхний гуравдугаарт ордог хөрөнгө оруулалтын банк “Монгол газар”-т боломжтой нөхцөлийн дагуу санхүүжилт оруулахаар санал тавьж. Нэг нөхцөл нь, “Монгол газар”-ын хамгийн үнэтэй барьцаа “Олон овоот”-ын лицензийг тэд барьцаанд авах байсан юм. “Анод” банк нь “Монгол газар”-ыг дэмжих зорилгоор “Олон овоот”-ын лицензийг суллахаар тохиролцож гэрээ байгуулж. Уг нь гэрээнд “Голдман сакс”-ын мөнгө “Анод” банкаар 100 хувь орж ирэх, банк тэр мөнгөний зарцуулалтад зуун хувь хяналт тавих, тухайн мөнгөнөөс эхний ээлжинд “Анод” банктай холбоотой бүх зээлийг төлж барагдуулахаар болжээ. Ийм гурван нөхцөлтэйгөөр тохиролцоод лицензийг шилжүүлсэн бөгөөд “Олон овоот”-ын лицензийн оронд өөр нэлээн хэдэн лиценз авч үлдэж. Тэр дотор нь ашиглалтын, хайгуулын лиценз, ажилчдын орон сууц, ашиглаж байгаа техникийг нь барьцаанд авч. Гэвч, “Олон овоот”-ын лицензийг суллаад явуулсны дараагаар “Монгол газар” компани өөрийнхөө үүргийг биелүүлэлгүй “Голдман сакс”-ын мөнгийг өөр банкаар дамжуулаад, Анод-д төлөх ёстой зээлээ төлсөнгүй. Энэ бол зөвхөн нэг л жишээ байв. Банк хэдийгээр хямарч байсан ч дампууруулалгүйгээр асуудлыг шийдэх боломж байсныг зарим эх сурвалжууд нотолдог. Энэ талаар дараагийн удаад хүргэх болно.
Үргэлжлэл бий...
АНОД-ЫГ БАЙГУУЛСАН НЬ

“АНОД” ХҮНДЭРЧ ЭХЛЭВ

Б.МАНД