Монголын эдийн засаг зах зээлийн мэдээ
Хөрөнгө оруулагчид хүлээлтэд оржээ
2013 оны 2 сарын 4
Ази, тэр дундаа Зүүн болон Дундад Ази, Африк, Латин Америкийн улс орнуудын зах зээл, эдийн засаг, улс төрийн байдлын талаар дүгнэлт, мэдээлэл гаргаж, хэвлэн нийтэлдэг “Оксфорд бизнес групп”-ээс “Монголын эдийн засаг-2013” тайлан гаргажээ. Оксфорд бизнес группын шинжээчдийн багийнхан Монгол Улсын эдийн засгийн өсөлт энэ онд өнгөрсөн оны хэмжээнд хүрч өсөхгүй гэсэн дүгнэлтэд хүрчээ. Энэ нь 2012 оны хоёрдугаар хагаст батлагдсан стратегийн салбарын хөрөнгө оруулалтын тухай хууль болон одоо хэлэлцүүлгийн шатандаа яваа “Ашигт малтмалын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгад гадаадын хөрөнгө оруулалтыг тодорхой хэмжээгээр хязгаарлах бодлого баримталсантай холбоотой хэмээн үзэж байна. 2011 оны “Дисковер Монголиа”-д оролцсон гадны компаниудын сонирхол 2012 онд буурсан байсан бол энэ жилийн хувьд бүүр ч багасах хандлагатай гэнэ. Учир нь Монгол Улсын Засгийн газар Оюутолгой болон “Чалко”-гийн гэрээг эргэн харах, зарим тохиолдолд гэрээнээс буцах хандлага гаргаж байгаа нь гадны хөрөнгө оруулагчдын итгэлийг алдаж буй хэрэг гэж тайлан танилцуулгыг бэлтгэсэн шинжээчид хэлж байлаа. Хэдийгээр өнгөрсөн хугацаанд Засгийн газар солигдсон ч гадаадын хөрөнгө оруулагчдад Засгийн газар л бол Засгийн газар байдаг гэж шинжээчдийн багийн ахлагч Паулиус Кунчинас хэлсэн юм.
Оксфорд бизнес группийн ерөнхий редактор Эндрю Жеффрийс хэлэхдээ “Монгол Улсын улс төрийн тогтворгүй байдал нь гадаадын хөрөнгө оруулагчдад эргэлзээ төрүүлж байдаг. Тиймээс 2013 он бол тус улсыг дэлхийн зах зээлд эрсдэлтэй эсэхээ харуулах үе төдийгүй хөрөнгө оруулагчдын итгэлийг даах эсэхийг ч мөн үзүүлэх онцгой цаг үе” хэмээн тодотгож байлаа. Харин манай улсын татварын орчин харьцангуй эерэг байдгийг тайланд онцолсон. Татварын хувь хэмжээ ч бусад улсынхаас бага байгаа нь жижиг бизнес эрхлэгчдийн хувьд ээлтэй гэж шинжээчид хэлж байна.

Д.ЦЭЭНЭ